ЗГ: Өвлийн цагийн хуваарьт шилжих асуудлыг хэлэлцээгүй. Ямар нэг шийдвэр гараагүй

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:2025/06/zasagSHINE/09177.png

Өчигдөр олон нийтийн цахим сүлжээнд “Энэ сарын 25-26-нд шилжих шөнө улс орон даяар өвлийн цагийн хуваарьт шилжинэ” гэх мэдээлэл нийтлэгдсэн.

Энэ талаар Засгийн газрын холбогдох албанаас тодруулахад "Дээрх мэдээлэл нь худлаа. Засгийн газрын хуралдаанаар энэ тухай хэлэлцээгүй, ямар нэгэн шийдвэр гараагүй" гэж тайлбарлалаа.