ЧУУЛГАН: Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томилох асуудлыг өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаанд танилцуулахаар боллоо

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:tomuu2026/NewFolder/sdg.jpg

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдааны эхэнд УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж өнөөдрийн хэлэлцэх асуудлын дараалалд өөрчлөлт оруулж Засгийн газрын гишүүнийг томилох асуудлыг оруулах санал гаргаж, санал хураалт явуулсан юм.

Санал хураалтад 95 гишүүн оролцсоны 56.8 хувь нь дэмжсэнээр УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томилох асуудлыг хэлэлцэх асуудлуудын дөрөвдүгээрт оруулахаар шийдвэрлэлээ.