Дахин тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх санал асуулга энэ сарын 26-ны 00.00 цаг хүртэл явагдаж байна

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
10
legacy:2025/10/tugjirsen.png

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачаалал өнгөрсөн жилүүдэд тогтмол ихсэж, тэг зогсох эрсдэл өндөр болсон. Мөн сурагчдын бие даалтын долоо хоногийн амралтын хугацаа дуусаж байгаатай холбогдуулан иргэд тээврийн хэрэгслийг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах саналыг гаргаад байгаа юм. Тиймээс иргэдийн хүсэлтийн дагуу автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар сайтаар санал авч эхэллээ. Санал асуулга 10 дугаар сарын 26-ны 00:00 цаг хүртэл үргэлжилнэ.

ЭНД дарж санал асуулгад оролцоно уу.

Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Х
    хүннү

    Бие даалтын 7 хоногоос өмнө яаж болоод байсан юм? Түүгээрээ болгоод яваач. Өөрснөө бензинд очерлож хамаг замаа бөглөж зогсчоод юу яриад байгаа юм. 10,20 литерээр бүтэн өдөр элбэг хүрдэг бинзенийг 40-100 литерээр нь авхын тулд 6 цаг замын нэг эгнээд хаагаад зогсож байна. Төр засгаас энэ болгоныг зохицуулж өгөх шаардлагаггүй. Одоо түгжрэл гэж баахан мөнгө зарсан үр дүнгүй ажлаа боль.