ЦЕГ-ын дарга Т.Сүхболдыг ЗГ-ын ээлжит бус хуралдаанаар үүрэгт ажлаас нь чөлөөлжээ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин 10 сек
50
legacy:2025/10/suhbold.png

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар зарим газрын удирдлагуудын томилгоог шийдвэрлэжээ. Тухайлбал, Цагдаагийн Ерөнхий газрын дарга Т.Сүхболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, ЦЕГ-ын Тэргүүн дэд дарга, бригадын генерал Ц.Ням-Очирыг ЦЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байна. Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдоод буй Б.Энхбаярын мэдээлснээр, ЦЕГ-ын шинэ даргыг ойрын хугацаанд томилох аж.

Ц.Ням-Очирын товч намтрыг танилцуулбал:

Эрхэлж байсан ажил, албан тушаал, ажлын туршлага:
1991-1992 онд Гал түймэртэй тэмцэх хэлтэст гал сөнөөгч, туслах байцаагч;
1992-1996 онд Цагдаагийн дээд сургуульд сонсогч;
1996-2002 онд Хан-Уул дүүргийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн хэлтэст эрүүгийн төлөөлөгч, эдийн засгийн төлөөлөгч, эдийн засгийн ахлах төлөөлөгч;
2002-2008 онд Эрүүгийн цагдаагийн газрын 3 дугаар хэлтэст ахлах төлөөлөгч;
2008-2011 онд Эрүүгийн цагдаагийн газрын 9 дүгээр хэлтэст тасгийн дарга;
2011-2012 онд Эрүүгийн цагдаагийн газрын 9 дүгээр хэлтсийн дарга;
2012-2014 онд Нийслэлийн цагдаагийн газрын Хяналт, шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга;
2014-2015 онд Гэмт хэрэгтэй тэмцэх газрын 2 дугаар хэлтсийн дарга;
2015-2016 онд Цагдаагийн ерөнхий газрын Дэд дарга бөгөөд Дотоод хяналт, аюулгүй байдлын газрын дарга;
2016-2017 онд Мэдээлэл нэгтгэн боловсруулах газрын дарга;
2017–2020 онд Эрүүгийн цагдаагийн албаны дэд бөгөөд Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга;
2020.01–2020.07 сард Экологийн цагдаагийн албаны дарга;
Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2020 оны 07 дугаар сарын 30-ны Б/21 дүгээр тушаалаар Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд даргаар томилогдон ажилласан байна.

Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Nomingiin bayrsaihanii naiz nymdavaa er emgui hogiin hulgaich guuiramch shorongiin horidol

  • Z
    Zochin

    Зөвөө зөв. Өмнө нь ямар хүн дарга хийгээд байгааг мэддэг байлаа. Одоо мэддэг ч үгүйш дээ. Зүв зүгээр суугаад цалин авдаг байх. Цагдаа нар нь ажлаа мэдэхээ больсон. Хийхээ ч больсон.

  • З
    Зочин

    Засаг тогтвортой байя гэвэл Оюун-эрдэнэ Амарбаясгалангийн томилсон гөлөгнүүдийг нэгийг ч үлдээхгүй шүүрдэх хэрэгтэй дээ

  • З
    Зочин

    Энхбаяр сайд аа хилийн цэргийн даргыг солиорой алба нь алба биш болсон хэдэн нөхөд удирдах болсон шүү

  • З
    Зочин

    Хэнтийнхэн, Оюун-Эрдэнийн суганууд дараа дараагаараа арчигдаж байна. Сэрээжавын Энхболд гэж нуухан нүдэт одоо алингаа алдана.