ТЕНДЕР: “Эрдэнэт үйлдвэр“ 245.1 сая төгрөгөөр чийг татдаггүй, эвхэгддэг хөл амраагчтай, 360 хэм эргэдэг сандалнууд авна

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
90
legacy:2025/10/449461206_7653645961414852_3318698322711150984_ncopyobobob.jpg

Уулын баяжуулах "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ оффис зориулалттай сандал худалдан авах тендер зарласан байна. Тодруулбал, нийт 245 сая 151 мянган төгрөгөөр төрөл бүрийн /Арьсан бүрээстэй, лабораторийн түшлэггүй, оффисын дугуйтай, чарган гэх мэт/ сандал худалдан авах гэж байгаа аж.

Дээрх сандалнуудад техникийн үзүүлэлтээс гадна нэмэлт шаардлагуудыг тусгажээ. Тодруулбал,

Түшлэггүй, 360 хэм эргэдэг, хөл тавих тавиуртай, дугуйтай, өндөр намыг нь тохируулдаг, суудлын зөөлөвч нь чийг татдаггүй материалтай байх гэжээ. Мөн дээрх сандалнуудыг баталгаат хугацаа нэг жил байх аж. Тендерийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНДЭЭС танилцана уу.

Та бүхэн санаж байгаа бол өнгөрсөн зун Боловсролын яам хурлын зааландаа нуруу амраагчтай тансаг зэрэглэлийн сандал, ширээ авсан нь олон нийтээс багагүй шүүмжлэл дагуулсан байдаг.

Тэгвэл Монгол Улсын "Саалийн үнээ" гэгддэг уулын баяжуулах "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ нь оффисын зориулалттай олон тооны сандал худалдан авахаар тендер зарлаад буй нь энэ аж.

Эргэн сануулахад, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед "Эрдэнэт үйлдвэр"-ийн тендерүүдэд тавих хяналтыг сайжруулж ЗГ-ын хуралдаанд танилцуулах, сандал, ширээ болон тавилга, хөгжим, тайз дэлгэцийн тоног төхөөрөмж зэрэг бараа үйлчилгээ авах тендер зарлахгүй байхыг анхааруулж байсан юм.

Хуваалцах:90

СЭТГЭГДЭЛ (9)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • У
    Уурхайчин

    Энэ бичсэн сэтгүүлч, сэтгэгдэл үлдээсэн хүмүүс бүгд босоогоороо ажил хийдэг хүмүүс байх аа... хаха Наад байгууллага чинь мөнгө олоод улсад татвар, ашиг гээд бүх юмаа өгч байна. Тэрүүгээр нь сургууль эмнэлэг, зам барьж та нар хэрэглэж байгаа. Хуучин муу сандал дээр хүүхдүүд суулгаж байгаа бол тэр чинь улсад өгсөн мөнгийг сургуулиуд хариуцдагууд нь яаж зарцуулахаас хамаарна. Сэтгэлгүй, улсын хөгжилд санаа тавьсангүй энэ тэр гээд уянгалаад донгодоод байх юм. Энэ уурхайчид улсын хөгжилд илүү их баяжмал гаргаж, мөнгө оруулах л үүрэгтэй шд... 7000 ажилчинтай Эрдэнэт үйлдвэр 1 ш сандал нь 100'000 төгрөг гээд бодоход 240ш сандал авч болохгүй юү? Манай жижигхэн компани л гэхэд 3 жилд нэг удаа уурхай дээрх хогшлоо сольдог, ажилчиддаа анхаардаг байгууллага тэгдгийн угаасаа. Харин наад эрдэнэт чинь хэзээ хамгийн сүүлд сандал авч байсныг нь харчихаад шаагилдаасай, 10д жил аваагүй л байгаа байх...

  • З
    Зочин

    Neg mur Laboratoriin ajilchid sandal deer suuj bolohgui geed huuli gargchaach. Emneleg em taria bas avch bolohgui l bailgui. Bichig ym oldohgui bga ym bh da

  • З
    Зочин

    Улсын мөнгө хөрөнгөөрөө дэндүү тансаглаж байна даа

  • З
    Зочин

    Сургуулийн хүүхдүүд хадаас өргөс нь гарчихсан төмөр рамтай модон сандал дээр суудаг шдээ Хөл гар хувцасаа урах гэх мэтээр хэцүү л бдаг юм бна лээ Та нарын сандал бараг сэнтий юмаа

  • И
    Иргэн

    Ийм сэтгэлгүй улсын мөнгийг үргүй зардаг хүмүүсийг ажиллуулж байгаад үнэн сэтгэлээсээ гутах юм. Эд хогшил дуртай, ийм хүмүүсийг толгой дээрээ гаргачхаад бид тэднээс юу хүлээх юм бэ? Эх орныхоо хөгжлийг үл тоосон мөнгөнд шунасан гарууд...

  • З
    Зочин

    Сандал авна ч гэх шиг 241 саяаар л гэнэ та нар чинь хэдэн жил бөгс арчих цаас нэлээн хэдэн жил хэрэглэх гондом хүртэл авсан гэл үү тэрийгээ зараад аваач

  • И
    Иргэн

    Тэнэг юмнууд дан эд хогшил авч байх юм. Зэсээрээ хотын дэд бүтцийн шийдэл хийж эхлээч

  • Л
    Лаборант нь байна өө

    Лабораторийн сандалаар тансаглна ч гэж юу байхав, ккк. Хөрөөдсөн түлээн дээр суулгах гэдэг хүмүүс байдаг юм уу.

  • З
    Зочин

    Nomingiin bayrsaihanii naiz nymdavaa er emgui hogiin hulgaich guuiramch shorongiin horidol