НДШ-ийн хуурамч тайлан ашиглан, банк, ББСБ-уудаас 32.2 тэрбум төгрөгийн зээл авч залилсан бүлгийг илрүүлжээ

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
30
legacy:2025/10/MPA_3854.jpg

Нийгмийн даатгалын цахим санд хуурамч мэдээлэл оруулах замаар 32.2 тэрбум төгрөгийн зээл гаргуулан авч завшсан гэх үйлдлийг Тагнуулын байгууллагаас илрүүлэн шалгаж эхэлжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, нийгмийн даатгалын цахим санд хуурамч мэдээлэл оруулж, банк санхүүгийн байгууллагуудаас зээл гаргуулан авч, хохируулсан учруулсан үйлдлийг илрүүлж, мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд нийт гурван бүлэг этгээдийг шалгаж байгаа аж.

Энэ хүрээнд эрхэлсэн ажилгүй, хөдөлмөрийн чадвараа алдсан 290 гаруй иргэнийг үйл ажиллагаа явуулдаггүй 17 аж ахуй нэгжид өндөр цалинтай ажилладаг мэтээр нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн хуурамч мэдээллийг эрх бүхий албан тушаалтнуудад хахууль өгөх замаар оруулан, арилжааны 9 банк, банк санхүүгийн 88 байгууллагаас 32.2 тэрбум төгрөгийн зээл авч, хохирол учруулсан нь тогтоогдоод байгаа аж.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Уучлаарай нэр буруу оруулсан байна. Занданшатар сайдаа зоригтой тэмцээрэй. Ард чинь ядарсан ард түмэн чинь байна. Ухрах зам байхгүй.

  • З
    Зочин

    Ийм балиар юм болж байсан байншдээ. За Занлан сайд Энхбаяр сайд нараа ёстой хүнд хэцүү тэмцэл хийж байж ийм зхваарсан бүлэглэлүүд дээр доргүй авлига хахууль болсон новшнуудыг илрүүлэн дарж авч ард түмнийхээ нурууг амраагаарай

  • Х
    хүннү

    Өө үхсэн хойноо гэж…муу хогнууд цахим луйварчидтай нийлээд НДСанг цөлөмчиж. Даан ч тэтгэвэр олигтой нэмж чадаргүй дүлэгнээд байсан юм. Сангаа цөлмүүлчээд хэлж чадахгүй янцаглаад байж. Одоо наад луйварчидаасаа яаж энэ их мөнгөө авна гэж бодож байндаа? Занданшатар минь.