Ч.Хүрэлбаатар: Иргэдийн олонхын санал авсан МАН талцаж хуваагдаад байх нь Монголын эрх ашигт нийцэхгүй учраас бид санаа зовж, ажлын хэсэг байгуулсан

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 3 мин 21 сек
110
legacy:2025/10/hurelbaatarCh.jpg

МАН-ын Удирдах зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанаар тус намын талцал хуваагдлын асуудлаар зөвшилцөх ажлын хэсгийг байгуулж, УИХ-ын гишүүн асан Ч.Хүрэлбаатар ахлахаар болсон билээ. Энэхүү ажлын хэсэг нь маш богино хугацаанд ажиллан үр дүн гаргах үүрэгтэй юм.

Тэгвэл ажлын хэсгийн ахлагч Ч.Хүрэлбаатараас цаг үеийн асуудлаар зарим зүйлийг тодрууллаа.

-УЗ-ийн өргөтгөсөн хуралдаанаас байгуулагдсан танай ажлын хэсэг намаа эвлүүлэхийн тулд хэрхэн үр дүн гаргаж ажиллах юм бэ?

-Өргөтгөсөн байдлаар хуралдсан Удирдах зөвлөлийн хуралд манай намын дарга байсан хүмүүс болон Удирдах зөвлөлийн гишүүд оролцсон. Ерөнхийдөө нөхцөл байдлыг дүгнээд, хуваагдаад буй хүмүүстэй уулзаж яриа хэлцэл хийх ажлын хэсгийг байгуулсан.

Ажлын хэсэг мягмар гарагийн орой хүртэл ажилласан бөгөөд хоёр хуваагдаад буй хүмүүс тус тусдаа уулзсаны дараа бид уулзахаар хүлээж байна.

Энд нэг зүйлийг онцолж хэлмээр байна. Энэ юу вэ гэхээр ажлын хэсгийн ажиллах хүрээ, давж болохгүй шугам гэж бий. Давж болохгүй шугам гэдэг нь хууль. Хуулийг давж хэлдэг, хэлэлцдэг зүйл гэж хаана ч байхгүй. Тиймээс хуультай холбоотой асуудлууд хуулийнхаа дагуу шийдэгдэнэ.

Хоёрдугаарт, Удирдах зөвлөлөөс гарсан ажлын хэсэг төрийн үйл хэрэгт оролцохгүй. Та бүхэн анзаарч байгаа байх. Юуны өмнө хоёр талд гараад суусан байгаа МАН-аас нэр дэвшиж УИХ-ын гишүүд нь хоёр хуваагдчихаад байгаа учраас эхлээд бүлэг нэгдэн хуралдаж төрийнхөө ажлыг ярьдаг нөхцөл байдлыг бий болгохын төлөө ажиллаж байгаа.

-Хэрвээ эвлэрэхгүй бол яах вэ?

-Эвлэрэхгүй бол яах вэ биш, яаж эвлэрүүлэх вэ гэдэг ажлаа эхлээд ярья. Дараа нь дараагийн асуудлуудаа ярина. Өнөөдөр Монгол Улсын эдийн засаг ямар байгааг бүгд мэдэж байна. Гадаад улс орны байдал, дэлхийн эдийн засгийн байдлыг бүгд харж байна. Сая ОУВС-гийн намрын хурал болж 2026 оны дэлхийн эдийн засгийн өсөлт 2025 оныхоос бага байна гээд гаргачихлаа. Тэгэхээр энэ нь манайд тийм таатай зүйл биш. Бид ямар байдалтай явах вэ гэдгээ ойлгох хэрэгтэй.

Тиймээс иргэдийн олонхын санал авсан Монгол ардын нам талцаж хуваагдаад байх нь Монгол Улсын эрх ашигт нийцэхгүй. Тийм учраас Монгол ардын намын үе үеийн дарга нар, УЗ-ийн гишүүд санаа зовж ажлын хэсгийг ажиллуулж байна.

-Таны хувьд МАН хоёр хуваагдсаны гол суурь шалтгаан нь юу байсан гэж харж байна?

-Би улс төрөөс хол, ажиглагчийн байдалтай байж байгаад өнгөрсөн хавраас эргэн ирж байна. Нэгдүгээрт, эдийн засгийн байдал нь унаад эхлэхээр хоорондоо үймэж эхэлдэг. Хоорондын эрх ашгийн зөрчил явсан болов уу. Мөн улс, эх орны ашиг нэгдүгээрт, намын эрх ашиг хоёрдугаарт гэдэг дараалал алдагдахаар хоорондын үл ойлголцол үүсчихдэг.

-Тэгэхээр хуваагдаад буй хоёр тал тус тусдаа уулзаад, дараа нь нэгдэж уулзана гэсэн үг үү?

-Тийм. Эхлээд аль алинтай нь сайхан ярилцаадхъя. Дараа нь ойлголцох асуудлаа ярья. Одоо үндсэндээ дэлхийн эдийн засаг муу байгаа энэ үед улсын төсвөө батлах том зорилго бий. Таван үе шаттай болсон төсвийн хэлэлцүүлэг дөнгөж хоёр дахь дээрээ явж байна шүү дээ. Хуучнаар хамгийн эхний хэлэлцүүлэг гэсэн үг. Энэ бол маш буруу.

Өөр хоорондын ширээ сандлын хэрүүлээс илүү улс, эх орныхоо эрх ашгийг харж манай намынхан эв зүйгээ олоод нэгдчих байх гэсэн итгэлтэй байна.

-Д.Амарбаясгаланг МАН-ын даргаар сонгосон Бага хурлын шийдвэрийг хууль, дүрэмд нийцсэн гэж үзэж байна уу. Өнөөдрийг хүртэл дээд шүүхэд бүртгүүлээгүй яваа шүү дээ?

-Хэрвээ та бүхэн санаж байгаа бол Бага хурлын өмнөх Удирдах зөвлөлийн хурал дээр би байр сууриа тодорхой илэрхийлсэн. Ямар байр суурь вэ гэхээр “Д.Амарбаясгалан дарга аа, Г.Занданшатар дарга аа, та хоёр одоо Бага хурал дээр битгий өрсөлдөөч ээ. Их хурал дээр өрсөлд. Бага хурал дээр өрсөлдөхөөр намаа хуваана. Дахиад Их хурал дээр өрсөлдвөл дахиад л хуваана. Ардын намыг ингэж олон хуваах шаардлага алга. Намын Бага хурал дээр өрсөлдвөл хэн нь 2/3-ын санал авахгүй” гэдгийг хэлсэн.

Яагаад гэвэл хэн хэн нь манай намын лидерүүд. Лидерүүд өрсөлдвөл санал 50 хувь дээр л эргэлдэнэ. 2/3-ын санал авсан тохиолдол амьдрал дээр ховор. Дараа нь намынхаа дүрмийг зөрчсөн нь ойлгомжтой болсон. Энийг ч би Удирдах зөвлөлийн сүүлийн хурал дээр дахин сануулсан.

-Тодруулга мэдээлэл өгсөнд баярлалаа.

Хуваалцах:110

СЭТГЭГДЭЛ (11)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Чи бас нүүрсчин шүү дээ хотгор шанагыг мартаагүй байгаа шүү.

  • З
    Зочин

    мэргэшсэн хулгайч чи одоо болио.

  • E
    Ene Namd " Nasnii Namar irjee !!! "

    MAN - namiihan " 100 jiliin Tuuhtei gedeg 100 _ nastai ene nam Nasnii Doroitolt oroj Nasnii Namar irjee !!! " 4 - 5 , Bulegtei bolj Bulegleliin Dain Yavaj baina !!! Uls Eh Orno Dampuurlchlaa, Alban Tushaal Sandal Suudliin Shunal ild tsagaadaa, Garch , Zuvhun Uursdiinhuu Tuluu Drain hiij Baildaj baina ! MAN - namiin Mafia - iin Ajilgaa Yavuulj baina !

  • З
    Зочин

    Цаг хугацааны уртад зарим нь хүн шиг хүн болох гэхээр нэгдэээд хулгааа авилгалаарааа хагартлааа баяж гээд хулгааач ах нар нь дундуур нь гүйгэээд л гоё шалихгүй ял өгдөг болхооорл нам намруу өлөн бөгс цүнхчин дарга долооогч пчлдгуууд сүрэг сүргээрэээ хулгааа авилгалаар хагартлааа баяжсаар

  • Х
    хүннү

    Хүрэлбаатар аа! Танай намын журмын нөхөд чинь “нүүрсэнд хэн нь эзэн байх вэ”гэдэг алаандаа орсон. Шуудхан хэлхэд танай ажлын хэсэг хоёр хуваагдана. Яагаад гэвэл улс орны эрх ашиг, намын эрх ашиг гэж байхгүй, зөвхөн “нүүрсний эрх ашиг” л гэж байгаа.

  • З
    Зочин

    Хүрэлбаатар өөрөө нүүрсчин хүн байж нүүрсчдийг эвлэрүүлнэ гэж байхгүй. Хотгор шанагын нүүрсний уурхайг ах нартайгаа нийлж Солонгосуудад зарсан хулгайч ш дээ. Больж үз. Увсаас ч УИХ-д сонгогдож чадахгүй, нэр нүүргүй болсон луйварчин.

  • З
    Зочин

    Эвлүүрэлэх гэж байгаа хүн байжийж намын дүрэм зөрчсөн гээд орилоод байж болох уу

  • З
    Зочин

    nyyrsen deer turshlagtai gej eniig tavisan

  • З
    Зочин

    Хүрэлбаатарын чи одоо больчих тэгэх үү гуйж байна чамд монгол улс болон би өргүй яасан ханаж цаддаггүй шунал вэ тэр энхбаяр баяр Энхболд эд нар ч гэсэн одоо зүгээр зайл л даа та нар хангалттай авдагаа авсан шүү дээ юу ч хийгээгүй

  • З
    Зочин

    Одоо Хүрэлбаатар од болохньдээ

  • З
    Зочин

    Хөөрхий дөө Мадурогийн цүнх баригч болжээ