Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулахаар тохиролцлоо

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:2025/11/OyutolgoiHeleltseer/573041657_812755281386358_365700277178723016_n.jpg

АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням Оюутолгойн хэлэлцээрийн Монголын талын нэгдсэн багийг ахалж "Рио Тинто"-гийн төлөөлөгчидтэй хоёр өдрийн турш хэлэлцээ хийлээ.

Хэлэлцээрээс гарсан үр дүнгүүдээс дурдвал:

1. Хамгийн эхэнд "Оюутолгой" төслийн "Хувь нийлүүлэгчдийн зээлийн хүү"-г хэлэлцэх ээлжит 7 жилийн хугацаа дуусаж байгаа гэх түгжээг тайлж, тус хугацааг үл харгалзан хэлэлцээрийг үргэлжлүүлж үр дүнд хүрэхээр "Рио Тинто"-гийн талтай тохиролцож чадлаа.

2. "Оюутолгой" төслийн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулахаар тохиролцож чадлаа. Тус хоёр асуудлаар хэлэлцээрийг үргэлжлүүлж энэ оны 11-р сард багтаан хоёр талаас тавьж буй бусад нөхцөлүүдийн талаарх шаардлагатай мэдээлэл, саналуудыг нягталж судлан, үргэлжлүүлэн хэлэлцэхээр тогтлоо.

3. "Оюутолгой" төслийн "Менежментийн үйлчилгээний төлбөр"-ийг бодитой бууруулах, Засаглалын чанарыг сайжруулах чиглэлээр манай тавьсан саналыг хүлээж аваагүй тул энэ чиглэлээр "Рио Тинто"-гийн тал ахин судалж үзэж, эргэн ярих хүртэл хэлэлцээрийг зогсоох шийдвэр гаргалаа.

legacy:2025/11/OyutolgoiHeleltseer/002.JPG legacy:2025/11/OyutolgoiHeleltseer/003.JPG