ТОДРУУЛГА: Багш нарын цалинг нэмэгдүүлэхээр хоёр тал тохиролцоонд хүрч ГБХНХЯ-нд бүртгүүлэхээр хүсэлтээ өгчээ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
60
legacy:2026/01/bfgb.jpg

Багш нар цалингаа 3.5 сая төгрөгт хүргэхийг шаардаж ажил хаялт зарлаад гурван долоо хоногийн хугацаа өнгөрөөд байна.

Боловсролын сайд П.Наранбаяр, Сангийн сайд Б.Жавхлан, ГБХНХ-ын сайд Т.Аубакир нар мэдээлэл өгөхдөө "Багш нарын шаардаж буй хэмжээнд хүргэх боломж одоогоор байхгүй. Харин 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс 20 хувь, долоодугаар сарын 1-нээс 10 хувь буюу нийт 30 хувиар нэмэгдүүлэх боломжтой" гэж мэдэгдсэн.

Тэгвэл зарим сургуулиудад "Тохиролцоонд хүрсэн тул ажил хаялтыг зогсоож буй талаар мэдэгдэл очсон" гэх мэдээлэл гарсан тул БШУ-ны ҮЭХ-ны дарга З.Цогтгэрэлтэй утсаар холбогдож тодрууллаа.

Тэрбээр хэлэхдээ "Хоёр тал тохиролцоонд хүрч гарын үсэг зурсан. Одоо процессийн дагуу Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд бүртгүүлэхээр хүсэлтээ өгсөн байгаа. Тус яам бүртгэсний дараа албажина" гэлээ.

Мөн тэрбээр "Хэдийгээр бидний шаардсан хэмжээ болох 3.5 сая төгрөгт хүргэж чадаагүй ч нааштай хариу ирсэн тул ийнхүү тохиролцоонд хүрсэн" гэлээ.

Хуваалцах:60

СЭТГЭГДЭЛ (6)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • D
    DR. ADITYA

    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

  • I
    Irgen

    Tatan buugdah. Heregtei uildberchnii ewlel dandaa l hen negnii umnuus bagsh emch nariig ashiglan uls eh orniig cuiruuleh horon sanaa dandaa gargrag uchir tatan buugdaj hariutslaga. Hulee ene singuulid haanahiin henii takiig barigch ulsuud olnooroo huuli busaar singogdood BNMAU iin esreg ajillaad. bgaag anharaaraachee hujaa taldaa bh shig bgaa ni ilt. h battulga ogtsroh heregtei ch gee olon niit henii tald gedgiig ni. Neddeg l yum bna lee ogtsor ogtsor

  • З
    Зочин

    3.5 болгосон болоод ажил хаялтаа зогсоож байгаа юм уу тийм бол ч яах вэ

  • З
    Зочин

    МҮЭ -лэл анхнаасаа АБ,ОЭ нарын улс төрийг хийж байсан ойлгомжтой.

  • З
    Зочин

    Багш нарын цалин нэмэгдвэл МҮЭ-ний авах хураамж нь хэмэгдэнэ.

  • З
    Зочин

    Үэ багш нараар баахан шоудаж дээ худлаа баахан багш нарыг турхирч дарамталж ажил хаяулж тоглож дээ новшнууд юм даа үэ гэж