ТОДРУУЛГА: Албан ёсны шийдвэр гараагүй тул хичээл хэзээ орох нь тодорхойгүй байна

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
20
legacy:2025/11/03.png

Цалингаа 3.5 сая төгрөг хүртэл нэмэгдүүлэхийг шаардсан багш нарын ажил хаялт гурав дахь долоо хоногтоо үргэлжилж буй.

Бид өчигдөр /11.01/ мэдээлсэнчлэн, БШУ-ны ҮЭХ-ны дарга З.Цогтгэрэлээс утсаар тодруулахад "Хоёр тал тохиролцоонд хүрч гарын үсэг зурсан. Одоо процессийн дагуу Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд бүртгүүлэхээр хүсэлтээ өгсөн байгаа. Тус яам бүртгэсний дараа албажина" гэж тайлбарласан байдаг.

Тэгвэл өнөөдөр түүнээс дахин тодруулахад "Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хариу ирээгүй байна. Албан ёсоор эцсийн шийдвэр гараагүй тул ажил хаялт хэзээ зогсож, хичээл хэзээ орох нь тодорхойгүй байна" гэлээ.

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

  • З
    Зочин

    Хэ 3.5 болоогүй юм бол элэнцгээ тохиролцож гарын үсэг зурдаг байна аа бас юун гэр бүлийн яаманд бүртгүүлэх вэ ҮЭ яагаад багш нараар тохуурхаад байна даа