АБГББХ: Тэтгэврийн асуудлаар Казахстаны ЗГ-тай хамтран ажиллах хэлэлцээрийг соёрхон батлах асуудлыг хэлэлцэнэ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:2025/10/ahmad.jpg

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 15.00 цагаас товлогджээ. Хуралдаанаар нэг асуудал хэлэлцэнэ. Тодруулбал өнгөрсөн аравдугаар сарын 30-нд Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэх аж.