УИХ дахь АН-ын бүлэг ээлжит бусаар хуралдаж Х.Булгантуяагийн асуудлыг хэлэлцэнэ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:2025/10/anbuleg/MPA_27091.jpg

УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит бусаар хуралдах гэж байна. Хуралдаанаар УИХ-ын дэд дарга Х.Булгантуяагийн асуудлыг хэлэлцэх аж. УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс товлосны дагуу маргааш 14.00 цагаас УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын дэд даргыг сонгох, чөлөөлөх асуудлыг хэлэлцэх юм.

Сануулахад, ҮХЦ-ийн Их суудлын хуралдаанаар Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулсан УИХ-ын 95 дугаар тогтоолыг болон тухайн чуулганы хуралдааныг удирдсан УИХ-ын дэд дарга Х.Булгантуяаг "Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн" гэж үзсэн байдаг.