АН-ын бүлэг: ҮХЦ-ийн 08 дугаар дүгнэлтийг УИХ хүлээн зөвшөөрөх нь хуульд нийцнэ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
20
legacy:2025/10/tsogtt.png

УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит бусаар хуралдаж мэдэгдэл гаргалаа. МЭДЭГДЭЛД:

"Монголын ард түмэн бид:

- Улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж;

- Хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж;

- Төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж;

- Хүн төрөлхтөний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж;

- Эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгон Монгол Улсын Үндсэн хуулийг даяар олноо зарлан тунхаглаж, эрхэмлэн дагахаа нийгмийн гэрээ болгон баталгаажуулсан.

Иймд, Үндсэн хуулийг зөрчсөн тухай Үндсэн Хуулийн Цэцийн 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн их суудлын хуралдааны 08 дугаар дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрөх нь хууль дээдлэх ёсонд нийцнэ гэж УИХ дахь Ардчилсан намын бүлэг үзэж буйгаа мэдэгдэж байна.

Ардчилсан нам парламентын ардчилал, Үндсэн хуулийн үзэл санаа, зарчмын талд ямагт бат зогсох болно" гэжээ.

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    зочин

    УХЦ-ийн 08 дүгнэлтийг уншиж үзлээ. Булгантуяа үнэхээр алдаатай юм хийсэн байна. Үндсэн хуулиа мэдэгтүн, сахигтун,

  • И
    Иргэн

    Парламентийг чинь харин дорд үзээд ЗГ нь үндсэн хуулийн цэцэд хандаад 71 гишүүний шийдвэртйг үгүйсгэж байгаа гэж харагдах юм.Иргэн ханддаг болохоос сайд нар нь гүйж очоод өргөдөл өгч парламентаа 3 хоногийн дотор үгүйсгэчихсэн л байна. ЗГ үүрэг гүйцэтгэж байхад ...