Ц.Даваасүрэн: Бүрэн эрх нь дууссан гишүүдэд тэтгэмж олгох нь ТӨРИЙН НУУЦТАЙ холбоотой

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
50
legacy:2025/10/davaasurenGishuun/daavka.png

Төрийн байгуулалтын байнгын хороо болон Өргөдлийн байнгийн хорооны өнөөдөр /2025.11.04/-ийн хуралдаанаар иргэн Ц.Батболдын нийтийн өргөдлийн цахим системд гаргасан Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9 дэх хэсэгт “Хэрэв гишүүн бүрэн эрх дуусгавар болсноос хойш ажил эрхлээгүй бол 12 сарын хугацаанд гишүүний үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж, бага цалинтай ажилд орсон бол цалингийн зөрүүтэй тэнцэх хэмжээний тэтгэмж, ...олгоно” гэсэн заалтыг хүчингүй болгох өргөдлийг хэлэлцлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн "Бүрэн эрх нь дууссан гишүүдэд тэтгэмж олгох нь ТӨРИЙН НУУЦТАЙ холбоотой. Бусад улсад төрийн нууцтай харьцаж байсан хүмүүсийг ГУДАМЖИНД ХАЯДАГГҮЙ. Төрийн нууцыг хамгаалж буй бодлогыг нураах ямар хэрэг байна аа" гэж шүүмжиллээ.

Харин Өргөдөл санаачлагч, хуульч Ц.Батболд "Тэтгэмжийн асуудлыг УИХ-ын гишүүн ийм хэмжээнд ойлгож байгаад харамсаж байна" гэлээ.

Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Энэ нэг эргүү даваасүрэн гэгч ёстой диванд хөмрүүлж даруулж байхдаа таарсан хүн хог...

  • З
    Зочин

    10 хувийн даваасүрэн сиймхий хадаг сэтэрхий тэвнэ байсан ч хусдаг хулгайчигээ

  • Д
    Дорж

    Мөнгөөр дуугардаг ам юм биз дээ

  • З
    Зочин

    Хэдэн удаа гишүүн болов одоо улс орныхоо байж байгаа байдлыг хар ийм байж бас төрийн нууц гэнэ ээ. Харин хариуцлагагүй ажилсан гээд дундаж цалингаас дээш авсан цалинг буцааж төлүүл.

  • З
    Зочин

    10%-ийн Даваасүрэн гэж 1 хогийн Авилгчин бнаа. Дараа нь сонгогдохгүйгээ мэдрээд авчих санаатай бгаа биз. Үхсэний Төрийн нууц.