ЭМДЕГ-ын даргаар Ц.Батбаатарыг томиллоо

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
20
legacy:2025/11/batbaatarEMDYEG.png

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар зарим газрын даргыг томилжээ. Тухайлбал Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргаар Ц.Батбаатарыг томилжээ. Тэрбээр өмнө нь УИХ-ын Тамгын газрын Хуулийн газрын ахлах зөвлөхөөр ажиллаж байсан аж.

Эргэн сануулахад, түүний өмнө ЭМДЕГ-ын даргаар ажиллаж байсан С.Энхболдыг хувийн эмнэлгүүдэд санхүүжилт олгосон зэрэг асуудлуудаар өнгөрсөн есдүгээр сард үүрэгт ажлаас нь чөлөөлөөд байсан юм.