“95-р тогтоолыг 11-р сарын 17-ноос өмнө хүчингүй болгохгүй бол УИХ тарах нөхцөл рүү орно“

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
20
legacy:2025/10/sainzorig1/_PA_10441.jpg

УИХ-ын Хуульзүйн байнгын хорооны хуралдаанаар ҮХЦ-ийн 08 дугаар дүгнэлтийг хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн П.Сайнзориг "ЗГ үүрэг гүйцэтгэгч хэвээрээ байгаа. Хэрвээ 95-р тогтоолыг 11-р сарын 17-ноос өмнө хүчингүй болгохгүй бол УИХ тарах нөхцөл рүү орно.

Х.Булгантуяа даргын тухайд дэгийн хуулийг л барина. ҮХЦ дээр дэгийн хуультай холбоотой ямар ч маргаан байгаагүй. Маргаан байгаагүй хуулиар хурал удирдсаны төлөө "Үндсэн хууль зөрчсөн" гэгдэж байгаа нь парламентын дархлаа НОЦТОЙ үр дагавар үзүүлнэ" гэлээ.