Цэцэрлэгт хүрээлэнд барих Үндэсний урлагийн их театрын газрыг Хятадын тал өөрсдөө сонгожээ
1770

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн талбай буюу нийслэлчүүдийн ундны усны ундарга дээр Үндэсний урлагийн их театрын барилга барих асуудал хөндөгдөж, иргэдийн шүүмжлэлийг дагуулаад буй.
Тэгвэл Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Энэ асуудал БНХАУ-ын Ерөнхийлөгч, Монгол Улсын Ерөнхийлөгч хоёрын хооронд олон удаа яригдсан. БНХАУ-ын буцалтгүй тусламжаар 200 сая ам.доллар гаргаад Үндэсний урлагийн их театрыг нийгмийн хэрэгцээнд барьж өгье гээд БНХАУ-ын элчингээс газрыг сонгосон байгаа. Тийм учраас ундны усны хамааралгүй бүсэд газрыг зөвшилцөж олгосон байгаа" гэж тайлбарлажээ.



