Д.Ганмаа: Эмч, эмнэлгийн ажилчдын цалинг 50 хувиар нэмэгдүүлэх санал Б.Дэлгэрсайханы “Дахин санал хураах“ горимын саналаар уналаа. Харамсалтай байна

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
170
legacy:2025/09/ganmaaGishuun/ganaa.png

УИХ-ын чуулганы үдээс хойшх хуралдаанаар 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлд гишүүдийн гаргасан зарчмын зөрүүтэй саналуудад санал хураалт явууллаа.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Ганмаагийн гаргасан "Эмч, эмнэлгийн ажилчдын үндсэн цалинг 50 хувиар нэмэгдүүлэх" зарчмын зөрүүтэй санал эхний санал хураалтаар дэмжигдсэн. Гэвч Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан "Дахин санал хураах" горимын санал гаргасны дагуу дахин санал хураалт явуулахад, дөрвөн гишүүний саналаар "Эмч, эмнэлгийн ажилчдын цалинг нэмэгдүүлэх" санал дэмжигдсэнгүй.

Энэ талаар санал гаргасан УИХ-ын гишүүн Д.Ганмаа байр сууриа илэрхийлжээ.

Миний зүгээс эмч, эмнэлгийн ажилчдын үндсэн цалинг 50 хувиар нэмэгдүүлэх зарчмын зөрүүтэй санал УИХ-ын төсвийн 3 дахь хэлэлцүүлэг дээр эхний санал хуралалтаар дэмжигдсэн гэтэл УИХ-ын гишүүн, зам тээвриын сайд Дэлгэрсайхан дахин санал хураах горимын санал гаргаж 4 хүний саналаар…

— Davaasambuu Ganmaa (@DGanmaa) November 7, 2025
Хуваалцах:170

СЭТГЭГДЭЛ (17)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Энэ Хятадын үе дамжсан тагнуул юмуу хаашаа юм. Дорноговийн газрыг Хятадуудад маш ихээр зарж байгаа шүү Монголчуудаа!!!

  • Э
    Эмч

    Ажил харцгаая Эрүүл мэндийн салбарынхан. Бас дээр нь Энэ их хурлыг тартал ажил харцгаая !!!!!!

  • З
    Зочин

    Арай л юмаааа

  • З
    Зочин

    Новшийн Дэлгэрсайханыг зайлуулаач ...

  • Z
    Zochin

    Их мөнгөтэй хүн хүн хог ш тэа

  • З
    Зочин

    Адилхан жигд хувиар эмч багш ахмадуудад нэмэх нь зөвөө..

  • Н
    Наба

    Болд төмөр Ерөө гол компаны төмөрийн хүдэрийн нөөц стратегийн нөөцөд ормоор юмдаа.Дэлгэрсайхан зарж байхаар Төр өарөө зармаар юмдаа.

  • Э
    Эмч

    Ийм арчаагүй авилгач хүмүүсийг нэгтгэсэн МАН аар яах юм бэ, ийм арчаагүй засаг төрөөр юугаа хийлгэх билээ монголчууд аа!!!!

  • З
    Зочин

    УИХ -ийн санал хураалт гэж тоглоом буюу будлиантуулж өөрсдөдөө ашигтайгаар санал авдаг ажиллагаа луйвар болсон үйлдэл байна аа Засгийн газрыг огцруулах уу гээд олонхын санал огцруулж байхад баахан процесс яриад огцорч өгөхгүй болгочихдог будлиантай юмаа хууль нэртэй оруулчихаад нөгөөтхөө бариад огцорох биш харин ч огцруулах гэсэн хүнийг буруутан болгочихдог шидтэй ширэн нүүртнүүд улс төрд гарч ирж мэргэшиж байна даа

  • З
    Зочин

    Дэлгэрсайхөн гэдэг хүнд эмч эмнэлгийн ажилтнууд хамаагүй юмаа даа хатуугийн хатуу байна шүү арай юм даа их мөнгөтэй хүнд юу ч хэрэггүй байдаг юм байна даа

  • И
    Иргэн

    Эмч нар болон эрдэмтэн сэхээтнүүдээ гуйлгачин шиг амьдруулсаар ирсэн их хурлын малууд өөрсдөө өвдөхгүй юм шиг аашилж байх шив үйлийн үр хаалга андуурдаггүй

  • И
    Иргэн

    Харамсаж халаглаад байх юм байхгүй МАН мафиууд хэзээ цалин хөлсийг нь хангалттай нэмнэ тэр болтол үзэж тардаг шүү эмч эмнэлгийн ажилтнуудаа!! Одоо МАН -АН мафиуудад хууртаж хулихдуулаж болсон үүнээс цааш цаг хугацаа байхгүй!!! Ухамсартай боловсролтой, мэдлэгтэй жудагтай иргэд чинь дэмжиж байгаа шүү!!! Харин цаг ямагт үнэгүй юм хүртэж байх ёстой гэдэг улны сэтгэхүйтэй хүмүүс бол дэмжихгүй байгаа!!! Бүх үзлэг эмчилгээгээ зохих хэмжээнд аажмаар зах зээлийн жамаар нь төлбөртэй болгож Монгол улсын эрүүл мэндийн салбарыг өөд нь босгоорой!!

  • З
    Зочин

    Аав нас дарж ээж минь эцэж туйлдлаа гэж боддог гишүүн лав энэ төрд алга 2028 онд юу гэж залах бол Өөд болоочийг босгож тэтгэврийг нь нэмнэ гэх байх шүү энэ засаг нэртэй хор найруулагчид

  • Д
    ДАНХТАЙ ТААРСАН ТЭНЭГ ХҮҮХЭН....

    Ьэнэш

  • З
    Зочин

    УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН ХҮН ЭДИЙН ЗАСАГ ХУУЛИЙН ӨНДӨР МЭДЛЭГТЭЙ БАЙХ ЁСТОЙ.

  • З
    Зочин

    хорон санаатнууд суугаад монгол улсыг хорлож суудаг.зүгээр ч нэг идэж завшиж суухгүй хажуугаар нь улс үндэстнийг хорлож хорлогчин ажил хийж суудаг заваан юмнууд.хүний их эмч нарын албаар цалин багын багаар байлгаж биднийг хорлож байдаг

  • З
    Зочин

    Энэ УИХ-ын гишүүд яасан өөдгүй нөхдүүд вэ? Эмч нарын цалин нэмнэ гэхээр дэмждэггүй. Тэгсэн мөртөө зөвхөн УИХ-ын гишүүд, сайд нарыг үздэг сайд нарын 2-р эмнэлэгийн Тусгай тасагт 2-р эмнэлэгийн санхүүжилтээс тусад нь 2,7 тэрбумын санхүүжилт олгож байгаа нь арай л юм биш үү