ЧУУЛГАН: 2026 оны улсын төсвийг баасан гарагт ЭЦЭСЛЭН БАТАЛНА

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
20
legacy:2025/10/javhlansaid/chuulgan1.jpg

УИХ-аар Монгол Улсын 2026 оны төсвийн хуулиудын гурав дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлж буй. Ирэх оны төсвийг есдүгээр сарын 1-нд УИХ-д өргөн мэдүүлсэн бөгөөд хуулийн дагуу арваннэгдүгээр сарын 15-ны дотор эцэслэн батлах ёстой.

Улс төрийн талцал маргаанаас үүдэлтэйгээр удаашраад байсан улсын төсвийг хугацаанд нь баталж чадах эсэх нь ч эргэлзээ дагуулсан. Тэгвэл энэ долоо хоногийн баасан гарагт УИХ-ын чуулганы хуралдаанаар төсвийг эцэслэн батлахаар төлөвлөжээ. Тодруулбал баасан гарагт:

-Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2025.09.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг, асуулт, хариулт 60 минут/

-Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.09.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, дөрөв дэх хэлэлцүүлэг/

-Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2025.09.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, тав дахь хэлэлцүүлэг/

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • И
    Иргэн

    Хуцоо тэтгэвэр нэмж байж байтал зүтгүүлээд бгаа чинь хар дагуулж бна

  • Л
    Л.Цэнгэл.

    2026оны төсөвийг хийхийн тулд өмнөх оны төсөвт тусгагдсан ажлуудаа дүгнээд Монгол улсын бүх аймаг хот даяар өрнүүлээд айл өрх болгоны үүдийг татаад танайх өнгөрсөн жил хэр хэмжээний зарлага орлого хийв гээд олсон орлого зарлагыг нь дүгнээд энэ дүгнэлтүүдэд тулгуурлан 2026оны төсөвийг хийх ёстой байтал үхсэн МАН ын нусгайнууд epөнхий сайдынхаа суудлыг булаацалдаж үхсэн МАН ын дарга аа булаацалдаж төр засгийн эрх мэдлийг дахин булааж авахын тулд үхсэн МАН ынхан хуурамч тоглоомын засгийн газар байгуулсан тул У.Хүрэлсүхийн МАН ыг тарааж үхсэн МАН ыг өмөөрдөг Булган (Цагаан Хун)Оюун Цэдэн хүчингийн хэрэгтэй Нямбаатар мэнгэт Нямдорж үхсэн МАН ын нэр барьж УИХ д суусан бүх хүмүүсийн Хятадын тагнуулчин Н.Багабанди Хятад ээжтэй Хүрэлбаатар У.Хүрэлсүхийн Н.Энхбаяр Б.Энхбаяр Т.Доржханд Г.Дамдинням Х.Ганхуяаг Д.Батлут Б.Бат-Эрдэнэ Н.Учрал нарын хууль бусаар баригдсан музейг нь, олсон орлого ард түмний татварын мөнгөөр хөрөнгөжсөн хөрөнгий нь хурааж 2026оны төсөвт авч ,С.Зориг хэ/холбогдуулан ял ө