“Ноорог“-ийн О.Уламсайхан бусдад хутгалуулж хүнд гэмтэн, хагалгаанд орж байна

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
50
legacy:2025/11/UlamsaikhanNoorog/b57fd75a533a44efbf5e697a15c7271e.jpg

"Ноорог"-ийн гэгддэг О.Уламсайхан бусдад хутгалуулж хүнд гэмтсэн талаар мэдээлэл гараад буй. Энэ талаар эх сурвалжаас тодруулахад "Өглөө 05.00 цагийн үед бусдад хутгалуулсан. Эмнэлэгт хүргэгдсэн" гэх мэдээллийг өгч байна. Тэрбээр яг одоо эмнэлэгт хагалгаанд орж байгаа аж.

Мөн О.Уламсайханыг хутгалсан иргэнийг цагдаагийн байгууллагад саатуулагдсан гэх мэдээлэл байна.

Энэ талаар бид эргэн мэдээлэх болно.