Найрсаг Эрээн өдөрлөг зохион байгуулагдлаа

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:2025/11/baagii/aaa.jpg

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар болон БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотын Ардын засгийн ордны хамтын ажиллагааны хүрээнд 2025 оны 10-р сарын 28-ны өдөр “Найрсаг Эрээн” өдөрлөг зохион байгуулагдлаа.

Нээлтийн үйл ажиллагаанд Хан-Уул дүүргийн Засаг дарга Б.Цэрэн, Эрээн хотын Засаг даргын орлогч Ван шянчуан болон холбогдох албаныхан оролцож, хамтын үйл ажиллагаанд амжилт хүслээ.

Өдөрлөгийн хүрээнд ӨМӨЗО-ны соёлын биет бус өвийн үзэсгэлэн, цайны урлагийн үзүүлбэр, үзэсгэлэн худалдаа, мөн Эрээн хотын Улаан мөчир чуулга болон Хан-Уул дүүргийн Соёлын ордны хамтарсан урлагийн тоглолт үзүүллээ.