ХАН-УУЛ ДҮҮРГИЙН МЕНЕЖЕРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:2025/11/baagii/hhhhhhhhhhhhhhh.jpg

/2025.09.09/ Шуурхай зөвлөгөөнд Засаг даргын Тамгын газрын хэлтэс, албад, Орон нутгийн өмчит байгууллагууд, 25 хорооны Засаг дарга нар оролцлоо. Шуурхай зөвлөгөөнөөр дараах чиглэлийн асуудлыг авч хэлэлцлээ. Үүнд:

Дүүргийн хог хаягдлын менежментийн сайжруулах ажлын хүрээнд “Айл өрх, ААНБ-ын хог хаягдал цуглуулалт, тээвэрлэх ажилд хөндлөнгийн хяналт тавих ажлын явц, иргэдийн сэтгэл ханамжийн судалгаа”-ны үр дүн танилцуулж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулга, мэдээлэл

2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг эрчимжүүлэх чиглэлийг холбогдох хэлтэс, албад болон хороодод хүргүүлэх

Нийслэлийн Засаг даргын А/560 дугаар захирамжийн хүрээнд хороодод хийгдэж байгаа тохижилт, засвар шинэчлэлтийн ажлын гүйцэтгэлтэй танилцаж, ажлыг эрчимжүүлж товлосон хугацаанд дуусгаж ажиллахыг хороод болон ОНӨААТҮГ-уудад үүрэг болголоо.