О.Цогтгэрэл: ЗГ-ын тухай хуулиас “Дэд сайдтай ажиллана“ гэсэн заалтыг хасчихвал хамтарч ажиллах боломжтой гэдгээ Ерөнхий сайд хэлсэн

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
50
legacy:Tsogtgerel gishuun/2024/tt.png

Г.Занданшатарын Засгийн газар 16 дэд сайдыг томилсонтой холбогдуулан сөрөг хүчин Ардчилсан намын зүгээс эсэргүүцлээ илэрхийлж, энэхүү томилгоогоо эргэн харахгүй бол Засгийн газрыг огцруулах хүртэл арга хэмжээ авна гэдгээ мэдэгдсэн. Тэгвэл дөнгөж сая АН-ын бүлгийн гишүүд дэд сайдын томилгоо болон төрийн данхар бүтцийн талаар Ерөнхий сайдтай уулзаж холбогдох шаардлагаа хүргүүллээ.

Үүний дараа АН-ын дарга О.Цогтгэрэл хэлэхдээ "Эхний байдлаар Ерөнхий сайд Засгийн газрын тухай хуульд "Дэд сайдтай байна" гэсэн заалттайг хэлж байна. Үүнийг УИХ өөрчлөх боломжтой. "Дэд сайдтай ажиллана" гэсэн заалтыг хасчихвал хуулийн өөрчлөлт дээр хамтран ажиллах боломжтой гэсэн саналыг хэллээ" гэв.

Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Та нар тэмцэж байгаад дэд сайдуудыг зайлуулчихаач.

  • З
    Зочин

    хуулинд байгаа эрхээ эдэлж үүргээ биелүүлж байгаагаа Ерөнхий сайд хэлж, энэ хэдэн мангар хуулинд иймзаалт байгааг ч мэдэхгүй л попорчихож. Тэгээд ч АН жаахан шудрага байх хэрэгтэй, Данхтай нийлээд засаг байгуулахдаа дэд биш сайд нарын тоо 30 дөхсөн данхар засаг байгуулсан бүтээмжийн менежер гэж улс төрийн шахааны хэдэн зуун хүн төрийн өмчит тонуулын компаниудад шахсан одоо тэр нь цэгцэрэхээр ингэж тэнэгтээд хэрэггүй ээ

  • Ү
    үглээ.өвгөн

    АН бол өөдгүй хүмүүсийн цугларал.шүү.!!!???

  • З
    Зочин

    Хөөрхий амаа таглуулчихжээ

  • З
    Зочин

    Ээ хөөрхий цаад хэд нь амыг нь алгаджээ. Энэ АН-н хэд ч доожоогүй хэдэн юм байдаг болждээ, МАН-д элэг бариулж байхдаа таарсан