Дэлбэрэлтэд өртсөн 207-р байрыг буулгаж дууслаа

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
10
legacy:207bair.jpg

Өнгөрсөн 2024 оны нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө Дүнжингаравын урд замд газ тээвэрлэж явсан машин суудлын автомашинтай мөргөлдсөний улмаас дэлбэрэлт үүсэж, гал гарсны улмаас олон хүн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсон байдаг. Тэгвэл 207-р байрыг өнгөрсөн намраас буулгаж эхэлсэн юм.

Буулгалтын ажлыг 80 болон 50 тонны хоёр кран, дөрвөн бага оврын экскаватор, 30 тонны нэг ковш, найман хово машинтайгаар 20-25 хүний бүрэлдэхүүнтэй бригад гүйцэтгэв.

Тэгвэл хотын дарга Х.Нямбаатар тухайн байрыг буулгаж дууссан талаар мэдээллээ.