Тайландад болсон усанд сэлэлтийн тэмцээнээс ах дүү хоёр 15 медалийн эзэд болж, ах Э.Энхтөгс нь шилдэг тамирчин цомын эзэн болжээ

Тайландын Бангкок хотод зохиогдсон "Asian open school invitational championships" буюу "Азийн сурагчдын аварга" шалгаруулах усанд сэлэлтийн тэмцээнд 23 орны 1168 тамирчин хурд хүчээ сорин оролцсон байна.
Уг тэмцээнд Монгол Улсын "Говийн усчид" клубын тамирчин ах дүү Э.Энхтөгс, Э.Энх-Учрал нар амжилттай оролцож, 15 медалийн эзэд болжээ. Тодруулбал,
Энхтөрийн Энхтөгс
10 насны ШИЛДЭГ ТАМИРЧИН цомын эзэн
100м араар даллах сэлэлт алт
50м араар даллах сэлэлт алт
100м далайн гахай сэлэлт алт
50м далайн гахай сэлэлт алт
50м өврөөр даллах сэлэлт мөнгө
4*50 өврөөр даллах буухиа мөнгө
4*50 холимог буухиа мөнгө
4*50 холимог эрэгтэй буухиа хүрэл
4*50 өврөөр даллах буухиа хүрэл
Энхтөрийн Энх-Учрал
50м далайн гахай сэлэлт алт
50м мэлхий сэлэлт алт
100м араар даллах сэлэлт алт
50м араар даллах сэлэлт хүрэл
4*50 холимог буухиа хүрэл
4*50 өврөөр даллах буухиа төрөлд хүрэл медаль авсан байна.



