“Astralis”, “The Mongolz” багийг буулган авч шигшээд шалгарлаа

Спорт
Bolormaa
Унших: 1 мин
10
legacy:tsanjidphoto/668493908_1503928721102438_5543653794223805843_n.jpg

CS2 CS2 цахим спортын "PGL Bucharest 2026" тэмцээнд оролцож байгаа "The Mongolz" хэсгийн гурав дахь тоглолтоо "Astralis" багийн эсрэг хийж 2:0 харьцаатайгаар ялагдал хүлээлээ. Ингэснээр "Astralis" шигшээ шатанд шалгарч байна. Харин "The Mongolz" багийн хувьд тэмцээнээ 2-1 гэсэн амжилттайгаар үргэлжлүүлнэ. Хэрвээ дахин нэг хожил авбал шигшээд өрсөлдөх эрхээ авах юм.

"The Mongolz" уг тэмцээний эхний тоглолтоо s1mple тэргүүтэй "BC.Game Esports" багийн эсрэг хийж 2:0 харьцаатайгаар ялалт байгуулсан. Харин хоёр дахь тоглолтоо өчигдөр "EYEBALLERS" багийн эсрэг хийж мөн 2:0 харьцаатайгаар буулгаж авсан.