О.Ариунзаяа Азийн аваргаас хүрэл медаль хүртлээ

Спорт
Bolormaa
Унших: 1 мин
10
legacy:tsanjidphoto/669173439_1455057469757636_8081532718914140641_n.jpg

2026 оны чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Кыргызстан улсын Бишкек хотноо 4-р сарын 07-12-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Эмэгтэйчүүдийн 55 кг-ын жинд барилдсан О.Ариунзаяа Монголын бөхчүүдийн медалийн салхийг хагалж хүрэл медаль хүртлээ.

Тэрээр хүрэл медалийн төлөөх барилдаанд Өмнөд Солонгосын О Жон Бин тамирчныг ялж медалийн тавцанд зогсохоор болж байна.