Гурван настай хүүгээ хойд аавдаа зодуулсан байхад нь тусламж үзүүлээгүйн улмаас нас барсан хэрэгт ээжид нь 2 жилийн хорих ял оноожээ
.webp)
Гурван настай хүүгээ хойд аавдаа зодуулсан байхад нь тусламж үзүүлээгүйн улмаас нас барсан хэрэгт ээжид нь 2 жилийн хорих ял оноожээ.
Тодруулбал, прокурорын байгууллагаас иргэн Ц.Л-г “2023 оны 03 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 10 дугаар хороонд байрлах ..... хотхоны ..... тоотод өөрийн төрсөн хүү болох 3 настай эрэгтэй Ц.Б-г бусдад зодуулсан байхад хүүхдийг асран хамгаалах үүргээ биелүүлээгүй, эмнэлгийн тусламжийг цаг алдалгүй үзүүлээгүйн улмаас 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр эрүүл мэндэд нь учирсан хүнд гэмтлийн улмаас хохирогч Ц.Б-н тархи дарагдан үхжиж, тархины үйл ажиллагаа сэргэхгүйгээр нас барсан гэмт хэрэгт” тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлсэн.
Шүүхээс шүүгдэгч Ц.Л нарт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
Шүүгдэгч Ц.Л-г эцэг, эх хуулиар хүлээсэн асран хамгаалах үүргээ биелүүлээгүйн улмаас хүүхэд нас барсан гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдон тогтоогдсон гэж үзэж тус тус гэм буруутайд тооцож, 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэжээ.


