Төсвийн байнгын хороо, ЭЗБХ-ны хамтарсан хуралдаанаар төсвийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийнэ

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
3b02227b1fbb4d7fae59bcd9ec1ec3ef.webp

Өнөөдөр Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан 12:00 цагт болно. Хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийх юм. Үргэлжлүүлэн Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан үргэлжлэх ба хуралдаанаар дараах хоёр асуудлыг авч хэлэлцэнэ. Үүнд:

-Өгөгдлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2026.08.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

-Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсэг байгуулах тухай/