Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш 32,358 зөвшөөрөл олгоод байна

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Чөлөөлье” бодлогын хүрээнд төрийн шаардлагагүй зохицуулалт, шат дамжлага, хүнд суртлыг бууруулж, бизнес эрхлэх орчныг хөнгөвчлөх зорилгоор шинэчлэгдсэн Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах Зөвшөөрлийн зөвлөлийн анхны хуралдаан /2026.09.24/ зохион байгуулагдсан билээ. Өнөөдөр /2026.10.27/ Эдийн засаг, хөгжлийн яаманд Зөвшөөрлийн зөвлөлийн анхдугаар хуралдаанаас гарсан зөвлөмжийн хэрэгжилт, үр дүнг хэлэлцэж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх хоёр дахь удаагийн хуралдаанаа хийлээ.
Хуралдааны эхэнд, өнгөрсөн хуралдаанаас хойш Зөвлөлийн ажлын алба болон Эдийн засаг, хөгжлийн яамнаас хийж хэрэгжүүлсэн ажлын гол үр дүнг танилцууллаа. Үүнд,
Эрх зүйн шинэчлэл: Зөвшөөрлийн зөвлөлийн ажиллах журмыг батлуулж, шаардлагагүй болсон 44 актыг хүчингүй болгож, зохицуулалтыг цөөлөв.
Бизнес эрхлэгчдийн ачааллыг бууруулав: 54 байгууллагын 367 төрлийн зөвшөөрөлд татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн өргүй байх шаардлага тавихгүй байх тохиргоог хийв.
Зөвшөөрөл олголтыг бодитой хэрэгжүүлж байна: Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш 32,358 зөвшөөрөл олгоод байна.
Үйлчилгээг нэг цэгт төвлөрүүлэв: “Зөвшөөрлийн мэдээлэл, үйлчилгээний нэгдсэн төв”-ийг байгуулж, иргэн, аж ахуйн нэгжид зөвлөгөө өгөх, тулгамдсан асуудлыг холбогдох байгууллагуудтай хамтран шийдвэрлэх нөхцөлийг бүрдүүлэв.

.webp)
