З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын гомдлыг ДЭЭД ШҮҮХ өнөөдөр хэлэлцэнэ

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
ubn-v2-media-huhkra9o.webp

ЕТГ-ын дарга асан З.Энхболд, Зам, тээврийн хөгжлийн сайд асан Б.Энх-Амгалан нарын өмгөөлөгчдийн гаргасан гомдлыг УДШ өнөөдөр /2026.10.28/ хэлэлцэнэ. Өмгөөлөгчдийн зүгээс давж заалдах шатны шүүхээс гарсан шийдвэрт үндэслэн гомдол гаргасан байдаг.

Тодруулбал, З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт тус бүрд нь 40 сая төгрөгөөр торгох ял, нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасах шийтгэлийг оногдуулаад буй.

Дашрамд дурдахад, Б.Энх-Амгалан нь Зам, тээврийн хөгжлийн сайдаар буюу улс төрд нөлөө бүхий этгээдээр ажиллаж байх хугацаандаа Ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболдод нөлөөлсний улмаас үргэлжилсэн үйлдлээр албан үүрэг бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгох гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон.

Харин З.Энхболдыг Ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар ажиллаж байхдаа улс төрд нөлөө бүхий этгээд болох Б.Энх-Амгаланд хууль бусаар нөлөөлөн, түүний үргэлжилсэн үйлдлээр албан үүрэг бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгох гэмт хэргийг үйлдэхэд хатгагчаар хамтран оролцсон гэм буруутайд тооцсон юм.