Э.Бат-Үүл: Манай нам засагт орж байгаа бол Ерөнхийлөгчийн сонгуулийг МАН-д тавьж өгөхөөр тохирсон байж таараа. Энэ бол эрин зууны урвалт
00

Өнгөрөгч өдрүүдэд Ардчилсан нам Засгийн газарт хамтрах тухай яриа гарч эхлээд буй. Үүнтэй холбоотойгоор Хотын дарга асан Э.Бат-Үүл байр сууриа илэрхийлэв. Тэрбээр "Үнэхээр манай нам МАН-ын засагт орж байгаа бол Ерөнхийлөгчийн сонгуулийг МАН-д тавьж өгөхөөр тохирсон байж таараа. Энэ бол эрин зууны урвалт болно.
Ардчилсан намыг нурааж, МАН-ыг 27 болон 28 оны сүйрэлээс нь аврах шинэ МАНАН бий болж байна гэсэн үг. Ардчилсан намын 200 000 гаруй гишүүд, тэдний үр хүүхдүүдийн ирээдүйгээр тоглох болно. Манай намын жирийн гишүүд, намаа аврах Их тулаанд бэлдэх цаг болж дээ. Би лав бэлэн шүү" гэжээ.



