Алга болсон иргэн “Г”-г 10 хоногийн дараа олжээ

Нийгэм
М.Ариунжаргал
М.Ариунжаргал
Унших: 1 мин
00
MPA PHOTO 2026-4-3576.webp

Иргэн “Ж” өнгөрөгч сарын 31-ний өдөр цагдаагийн байгууллагад хандаж, дүү “Г” нь аравдугаар сарын 25-нд Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх гэрээсээ гараад холбоо тасарсан, сураггүй болсон талаар гомдол мэдээлэл өгсөн байна.

Гомдол мэдээллийн дагуу Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсээс эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулсан байна.

Улмаар сураггүй алга болоод байсан эмэгтэйг өчигдөр буюу энэ оны арваннэгдүгээр сарын 4-ний өдрийн 20:00 цагийн орчимд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс олж тогтоожээ.


tenx-hd