ЧУУЛГАН: АН-ын бүлэг Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн хэлэлцүүлгээс ажлын тав хоногийн завсарлага авлаа
00

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан өндөрлөж, түр завсарлалаа. Үдээс өмнөх хуралдаанаар УИХ-ын гишүүн Т.Мөнхсайханаас өргөн мэдүүлсэн Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Гишүүд хууль санаачлагч болон ажлын хэсгээс асуулт асууж хариулт авсан. Харин УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Түвшин дээрх хуулийн төслийн талаар бүлгийн байр суурийг нэгтгэх шаардлагатай гэж үзэн, ажлын тав хоногийн завсарлага хүссэн тул УИХ-ын дарга С.Бямбацогт ажлын тав хоногийн завсарлагаа өглөө.



