Ш.Энхийн-Од NBA-ийн хөгжлийн лигийн нээлтийн тоглолтын бүрэлдэхүүнд багтлаа

Спорт
М.Ариунжаргал
М.Ариунжаргал
Унших: 1 мин
00
01hv6ttf1smhttk9kanr.webp

Хойд Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбоо (NBA)-ны “Орландо Мэжик” багийн хөгжлийн лигийн харьяа “Osceola Magic” багт тоглох болсон Шаравжамцын Энхийн-Од шинэ улирлынхаа нээлтийн тоглолтын бүрэлдэхүүнд багтжээ.

Тус баг 2026-2027 оны улирлын нээлтийн 13 тоглогчтой бүрэлдэхүүнээ арваннэгдүгээр сарын 4-нд албан ёсоор зарласан бөгөөд Монголын сагсан бөмбөгчин Ш.Энхийн-Од 55 дугаартайгаар нэрлэгдсэн байна.

“Osceola Magic” баг улирлын эхний тоглолтоо АНУ-ын орон нутгийн цагаар арваннэгдүгээр сарын 8-ны 15:00 цагт “Silver Spurs Arena”-д “Oklahoma City Blue” багийн эсрэг хийх хуваарьтай. Энэ нь Монголын цагаар арваннэгдүгээр сарын 9-ний 04:00 цаг юм.

“Osceola” нэр нь Флорида мужийн уугуул Семинол үндэстний удирдагч Оссиолагийн нэрээс гаралтай. Тэрбээр 1830-аад оны хоёрдугаар Семинолын дайны үеэр уугуул иргэдийн газар нутгаа хамгаалах тэмцлийг удирдаж байжээ. Флорида мужийн Оссиола тойргийг 1887 онд түүний дурсгалд зориулан нэрлэсэн байна.

Харин “Osceola Magic” багийн түүх 2017 оноос эхэлдэг. Тухайн үед “Lakeland Magic” нэртэйгээр байгуулагдсан тус баг 2021 онд NBA-ийн хөгжлийн лигийн аварга болж байв. Улмаар 2023 онд Флорида мужийн Киссимми хот руу нүүж, “Osceola Magic” нэртэй болсон юм.

tenx-hd