Увс, Завханы зарим суманд 25 см хүртэл зузаан цас тогтжээ

Нийгэм
М.Ариунжаргал
М.Ариунжаргал
Унших: 1 мин
00
JU5A9611.webp

Цаг уурын байгууллагын 2026 оны арваннэгдүгээр сарын 5-ны өглөөний хэмжилтээр баруун аймгуудын зарим суманд цасан бүрхүүл 25 см хүрсэн байна.

Тодруулбал, Увс аймгийн Цагаанхайрхан суманд хамгийн их буюу 25 см, Завхан аймгийн Сонгино суманд 18 см, Увс аймгийн Өндөрхангай суманд 14 см цасан бүрхүүл тогтжээ.

Мөн Увс аймгийн Малчин, Завхан аймгийн Баянхайрхан, Баянтэс, Тэс, Түдэвтэй сумдад 11-12 см зузаан цас орсон байна.Намар, өвлийн улиралд цасан бүрхүүл зузаарах, цаг агаарын огцом өөрчлөлтөөс мөсөн бүрхүүл үүсэх нь малын бэлчээрлэлт болон замын хөдөлгөөнд хүндрэл учруулах эрсдэлтэйг цаг уурын байгууллагаас анхаарууллаа. Иймд иргэд цаг агаарын урьдчилсан мэдээ, сэрэмжлүүлгийг тогтмол авч, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөв.

tenx-hd