"Premier Tailor" брэндийн үүсгэн байгуулагч Т.Зоригийг хар тамхины хэргээр саатуулан шалгаж эхэлжээ

Нийгэм
Admin
Унших: 1 мин
10
Zorigt T.webp

"Premier Tailor" брэндийн үүсгэн байгуулагч Т.Зоригийг хар тамхины хэргээр саатуулан шалгаж эхэлсэн тухай мэдээлэл олон нийтийн сүлжээ болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарч эхэлсэн.

Хууль хяналтын байгууллагуудын мэдээллээр, "Premier Tailor" брэндийн үүсгэн байгуулагч Т.Зоригийг Франц Улсын иргэний хамт мансуурсан байдалтай байхад нь илрүүлж, саатуулан шалгаж эхэлсэн байна.

Т.Зориг нь "Premier Tailor" брэнд болон Шангри-Ла худалдааны төв дэх "Ame", "Quinto", "ISAIA" зэрэг өндөр зэрэглэлийн дэлгүүрүүд болон рестораны салбарт бизнес эрхэлдэг нэгэн юм. 

Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Прокурорын зөвшөөрөл гараагүй учраас нэмэлт мэдээлэл өгөх боломжгүй" гэлээ.

tenx-hd