Т.Мөнхсайхан: Эмч нарыг ээлжийн амралтаараа гадаадад мэргэжлийн бус хүнд хөдөлмөр эрхлэхэд хүргэхгүйн тулд цалин хөлс, хөдөлмөрийн үнэлэмжийн бодлогыг төр хэрэгжүүлэх ёстой

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
IMG_4746.webp

Өнөөдөр УИХ-аар Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийг хэлэлцсэн ч АН-ын бүлгээс ажлын тав хоногийн завсарлага авсан.

Хуулийн төсөлтэй холбоотой гараад буй зарим мэдээлэлд хууль санаачлагч УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан тайлбар хийлээ. Тэрбээр,

“Миний илэрхийлсэн байр суурийг ташаагаар ойлгуулсан мэдээлэл түгэж байгаатай холбогдуулан дараах тайлбарыг өгч байна.

Эмч, эрүүл мэндийн ажилтнуудын цалин хөлсийг нэмэгдүүлж, нийгмийн баталгааг сайжруулан, эх орондоо мэргэжлээрээ ажиллаж, амьдралаа хангалттай авч явах нөхцөлийг бүрдүүлэх нь миний байр суурь юм.

Хүний амь нас, эрүүл мэндийн төлөө өндөр хариуцлага хүлээн ажилладаг эмч нар маань амарч, эрүүл мэндээ хамгаалж, гэр бүлдээ зориулах ёстой ээлжийн амралтаараа орлогоо нөхөхийн тулд гадаад улсад очиж, мэргэжлийн бус хүнд хөдөлмөр эрхлэхэд хүрч болохгүй. Ийм нөхцөлд хүргэхгүй байх цалин хөлс, хөдөлмөрийн үнэлэмж, нийгмийн хамгааллын бодлогыг төр хэрэгжүүлэх ёстой.

Эрүүл мэндийн ажилтнуудынхаа хөдөлмөрийг бодитоор үнэлж, ажиллах, амьдрах баталгааг нь хангах нь иргэдийн авах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарт хийж буй хөрөнгө оруулалт юм. Үүний төлөө хууль, бодлогын түвшинд ажиллаж байна” гэлээ.

tenx-hd