Б.Чойжилсүрэнгийн талынхан Увсын МАН-ыг хоёр хувааж Ч.Хүрэлбаатарын хүнийг УНАГАЛАА

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
1689b58d-edea-43d5-ae69-ba7118cccbd0.webp

Урд шөнө Увсын ИТХ-ынхан ээлжит бусаар хуралдаж аймгийн Засаг дарга Э.Насанбатыгаа огцруулсан. Огцруулах саналыг ИТХ дахь АН-ын бүлгээс оруулсан бөгөөд УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн талынхан Б.Цэндсүрэн тэргүүтэй АН-ынхантай нийлж УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын талын Э.Насанбатыг огцрууллаа.

Өөрөөр хэлбэл, сөрөг хүчнээс Засаг даргыг огцруулах сөрөг хүчний ажлаа хийж байгаа бол Увсын МАН-ынхан АН-аас тавьж буй улс төрийн шалгалтад унаж, эв нэгдэлгүйгээ харуулан Засаг даргаа ийнхүү "унагалаа". 2024 онд Ч.Хүрэлбаатар УИХ-ын сонгуульд бүдэрч унасан бол 2028 онд Б.Чойжилсүрэн унаад зогсохгүй, энэ хоёрыг дагаж улс төрд орж ирсэн С.Анхбаяр, Э.Насанбат, П.Баттулга тэргүүтэй хүмүүс явж байж Увсын МАН нар үзэх талаар Ч.Хүрэлбаатарын талын С.Анхбаяр өөрөө ярьсан.

tenx-hd