Увс аймгийн ИТХ-ын хурал эхэлсэн ч МАН-ын бүлэг завсарлага авчээ

Нийгэм
UBn team
Унших: 1 мин
00
Capture-17.webp

Увс аймгийн ИТХ-ын 9 дэх удаагийн сонгуулийн ээлжит бус 14-р хуралдаан 100 хувийн ирцтэйгээр өнөөдөр хуралдаж эхлэв. Хурал 10:20 минутад эхэлсэн ч МАН-ын бүлэг хэлэлцэх асуудлын хүрээнд завсарлага авсан байна.

Тус хурлаар

-“Орон нутгийн 2026 оны төсвийн тодотголын төсөл,

-”Шинэ Улаангом” зах болон хүнсний захын гал түймэрт хохирсон иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд зориулан эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэг олгох нэг удаагийн журам,

-Аймгийн ИТХ-ын 2026 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 25 дугаар тогтоолоор батлагдсан “Ажлын хэсгийн тайлан” зэрэг 3 асуудлыг хэлэлцэх байсан юм.

tenx-hd