Сургууль дахь хүчирхийлэл, дээрэлхэлтийн эсрэг олон улсын өдөр тохиож байна

Нийгэм
М.Ариунжаргал
М.Ариунжаргал
Унших: 1 мин
01
MPA PHOTO 2024-1395.webp

Жил бүрийн арваннэгдүгээр сарын эхний долоо хоногийн пүрэв гарагт “Сургууль дахь хүчирхийлэл, дээрэлхэлт, цахим дээрэлхэлтийн эсрэг олон улсын өдөр”-ийг дэлхий нийтээр тэмдэглэдэг.

ЮНЕСКО-гийн гишүүн орнууд 2019 онд энэхүү өдрийг тэмдэглэх шийдвэр гаргаж, 2020 оны арваннэгдүгээр сард анх удаа тэмдэглэн өнгөрүүлжээ.

Энэ өдөр сургуулийн орчин дахь хүчирхийлэл, үе тэнгийн дээрэлхэлт болон цахим дээрэлхэлтийн хор уршгийг олон нийтэд таниулах, хүүхдүүдийг ийм төрлийн эрсдэлээс хамгаалах, аюулгүй, ээлтэй орчин бүрдүүлэхийн чухлыг уриалдгаараа онцлог юм.

Хүүхэд бүр хүчирхийлэл, дээрэлхэлтээс ангид, аюулгүй орчинд сурч боловсрох, хөгжих эрхтэй. Иймд дээрэлхэлтийг үл тэвчиж, хүүхэд бүрийн эрхийг хамгаалах, эерэг харилцааг төлөвшүүлэхэд эцэг эх, багш, сургууль, нийгмийн оролцоо чухал юм.

tenx-hd