ЦЕГ: “Premier Tailor”-ийн Т.Зоригтыг хар тамхины хэргээр шалгаж байна

"Premier Tailor" брэндийн үүсгэн байгуулагч Т.Зоригийг хар тамхины хэргээр саатуулан шалгаж эхэлсэн талаар өмнө нь мэдээлсэн. Хэвлэлээр "Premier Tailor" брэндийн үүсгэн байгуулагч Т.Зоригийг Франц Улсын иргэний хамт мансуурсан байдалтай байхад нь илрүүлж, саатуулан шалгаж эхэлсэн хэмээн мэпээлсэн байдаг.
Энэ талаар Хар тамхитай тэмцэх албаны дарга, цагдаагийн хурандаа Э.Товуудоржоос тодруулахад "Дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Прокурорын зөвшөөрлийн дагуу мэдээлэл өгөх ёстой. Шалгагдаж байгаа юу гэвэл шалгагдаж байгаа" гэх мэдээллийг өглөө.
Т.Зориг нь "Premier Tailor" брэнд болон Шангри-Ла худалдааны төв дэх "Ame", "Quinto", "ISAIA" зэрэг өндөр зэрэглэлийн дэлгүүрүүд болон рестораны салбарт бизнес эрхэлдэг нэгэн юм.



