Хоёр удаа хойшилсон “Гэрт ойрхон сургууль-хамгийн сайн сургууль” арга хэмжээний талаарх Боловсролын сайдын мэдээллийг өнөөдөр сонсоно

УИХ-ын Төсвийн зарлагын хяналтын дэд хороо өнөөдөр 13.30 цагаас хуралдахаар товлогджээ. Тодруулбал, “Гэрт ойрхон сургууль-хамгийн сайн сургууль” арга хэмжээний талаарх Боловсролын сайдын мэдээллийг сонсох юм.
Сануулахад, өмнө нь дээрх мэдээллийг сонсохоор хоёр ч удаа хурал товлосон ч эхний удаа Боловсролын сайд Л.Энх-Амгалан Ерөнхийлөгчийн айлчлалд явсан бол хоёр дахь удаагийнх дээр гишүүдийн ирцээс шалтгаалан хойшилсон байдаг.
Дашрамд, 2026 оны төсвийн тодотголын үеэр Ерөнхий сайд Н.Учралын ээжийн "Их засаг кинг" сургуульд "Гэрт ойрхон сургууль" хөтөлбөрийн хүрээнд 3.5 тэрбум төгрөгийн санхүүжилт олгох гэж байсан гэх мэдээлэл дэлгэгдэж, тухайн үедээ олон нийтийн шүүмжлэлийг багагүй дагуулсан билээ.



