Чингэлтэй дүүргийн Засаг даргаар З.Төмөртөмөөг томилохыг дэмжжээ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
MPA PHOTO 2025-6741.webp

Нийслэлийн хоёр ч дүүргийн Засаг даргыг солихоор болсон тухай мэдээллийг бид өмнө нь хүргэж байсан. Энэ дагуу СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж, оронд нь Засаг даргын орлогчоор ажиллаж байсан Д.Ундармааг томилсон.

Тэгвэл Чингэлтэй дүүргийн ИТХ өнөөдөр хуралдаж, Н.Мандуулын оронд Засаг даргаар НИТХ-ын төлөөлөгч З.Төмөртөмөөг томилохыг дэмжжээ. Тиймээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва түүнийг батламжилснаар томилгоо албажих юм.

tenx-hd