СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөөдөр баруун аймгуудын нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурч, хүйтэрнэ

Бусад
М.Ариунжаргал
М.Ариунжаргал
Унших: 1 мин
00
MPA40148.webp

Өнөөдөр баруун аймгуудын нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурч, хүйтрэхийг анхааруулж байна.

11 дүгээр сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

  Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Завханы ихэнх сумдын нутгаар 0.0-3.5 мм, Ховд, Говь-Алтайн хойд, Баян-Өлгий, Увсын зарим, Хөвсгөл, Архангайн баруун сумдын нутгаар 0.0-2.0 мм цас орж, цасан шуурга шуурна.

Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Улз голын хөндийгөөр -3…+2 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон голын хөндийгөөр +9…+14 градус, бусад нутгаар +3…+8 градус дулаан байна.


tenx-hd