Олон улсад судлагдсан пробиотик омгуудыг хослуулсан шинэ бүтээгдэхүүнийг "АПУ ДЭЙРИ" ХХК үйлдвэрлэжээ

Бусад
Admin
Унших: 1 мин 21 сек
00
Probiotic banner.webp


Зураг 1-1.webp

Монголын сүү, сүүн бүтээгдэхүүний зах зээлд шинэ сонголт нэмж буй АПУ Дэйри компани L.CASEI 431® болон LGG® гэсэн хоёр пробиотик омгийг хослуулсан ундааг Baby Shark болон PRO+ брэндээр худалдаанд гаргалаа.

Пробиотик нь эрүүл мэндэд ашигтай нөлөө үзүүлдэг амьд бичил биетэн бөгөөд хүнсний бүтээгдэхүүнд ашиглахдаа тухайн омгийн шинж чанар, бүтээгдэхүүн дэх агууламж, үйлдвэрлэл болон хадгалалтын нөхцөлийг харгалзан үздэг. Иймээс пробиотик агуулсан бүтээгдэхүүний хөгжүүлэлт нь зөвхөн орц нэмэх асуудал бус, бүтээгдэхүүний онцлогийг тодорхойлох, мэдээллийг хэрэглэгчдэд ойлгомжтой хүргэх үйл явц юм.

Baby Shark болон PRO+ брэндийн шинэ ундаанд агуулагдсан L.CASEI 431® болон LGG® омгууд нь шинжлэх ухааны судалгаанд өргөн хамрагдсан гэдгээрээ онцлог. Хоёр омгийг нэг бүтээгдэхүүнд хослуулсан нь хэрэглэгчдэд пробиотик агуулсан хүнсний бүтээгдэхүүний шинэ хувилбарыг санал болгож байна. Эдгээр пробиотик омог нь шинжлэх ухааны судалгаанд өргөн хамрагдсан омгууд бөгөөд LGG® нь хийгдсэн судалгааны ажлын тоогоороо дэлхийд №1 пробиотик юм. Энэхүү омгийг агуулсан ундааг эх орондоо үйлдвэрлэснээр хэрэглэгчид импортын бүтээгдэхүүнээс гадна дотоодын үйлдвэрлэлийн сонголттой болж байна.

Пробиотик ундаанууд нь хоёр төрлийн савлагааны хэмжээ, дөрвөн төрлийн амтны сонголттойгоос гадна савлагааны хэмжээнээс хамаарч 7-15 тэрбум хүртэлх ашигтай бактерийг агуулдаг байна. Монголын зах зээлд худалдаалагдаж буй ижил төрлийн бүтээгдэхүүнд ийм өндөр хэмжээний ашигтай бактерыг агуулсан бүтээгдэхүүн байдаггүй нь энэхүү пробиотик ундааны гол ялгарал болж байна.

Хүнсний салбарын хөгжил нь хэрэглэгчдийн бодит хэрэгцээг ойлгож, бүтээгдэхүүний онцлогийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тайлбарлаж, сонголтыг нь нэмэгдүүлэхтэй салшгүй холбоотой билээ. Энэ хүрээнд АПУ Дэйри компанийн шинэ бүтээгдэхүүн нь Монголын хэрэглэгчдэд хосолмол пробиотик омог агуулсан ундааг өдөр тутмын хэрэглээндээ сонгох шинэ боломжийг нээж байна.

tenx-hd