СХД-ийн Засаг даргаар Д.Ундармааг томилжээ
10

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан Ц.Баттөр өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн. Дараагийн Засаг дарга томилогдтол орлогч Д.Ундармаа үүрэг гүйцэтгэж байсан юм.
Тэгвэл Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагвын захирамжаар Д.Ундармааг тус дүүргийн Засаг даргаар томилсон байна.



