ТЕНДЕР: 45 сая төгрөгөөр баавгайг тайвшруулж, мэдээ алдуулах эм бэлдмэл авна

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
02
841210444_1119757553920574_4699996528288681430_n.webp

Цас орж, өвлийн улирал хаяанд ирсэн ч баавгайнууд ичээндээ оролгүйгээр хүн, мал руу дайрч барих тохиолдол гарсаар байгаа. Хамгийн сүүлд Баян-Өлгий аймагт айлын хашаа руу дайрч 63 бог мал барьсан тохиолдол гарч баавгайг устгаж аюулгүй болгосон байдаг.

Засгийн газрын нөөц сангаас баавгайг аюулгүй болгоход шаардлагатай унтуулах буу, тарилга, тор зэргийг авахаар 1 тэрбум 88 сая төгрөгийг шийдвэрлэсэн. Өмнө нь 150 сая төгрөгөөр баавгай барих тоног төхөөрөмж, тор, 450 сая төгрөгөөр баавгайн унтуулгын бууны иж бүрдэл худалдан авах тендер зарлаад байсан.

Тэгвэл үүний үргэлжлэл болгож 45 сая төгрөгөөр "Мэдээ алдуулах, тайвшруулах эм бэлдмэл худалдан авах" тендер зарлажээ.


vaa.webp

Дашрамд, өмнө нь Монгол Улсад суурьшлын бүсэд баавгай орж ирж байсан ч энэ жилийнх шиг олон тоогоор орж ирж байгаагүйг нутгийн иргэд болон албаны эх сурвалжууд өөрсдөө хэлж буй бөгөөд сүүлийн 40 орчим жилийн хугацаанд хүрэн баавгайн тооллогыг огт хийгээгүй гэдэг. Өөрөөр хэлбэл, баавгайн тоо толгой хүний хяналтаас гарсан болон хоол тэжээлийн дутагдлаас болж ийнхүү хүний амь нас, эрүүл мэндэд заналхийлж, малчдын толгойн өвчин ч болоод байгаа юм.


tenx-hd