Г.Лувсанжамц: Орлогоо нотлох асуудал ард түмнээс сонгогдсон бүх албан тушаалтанд адил үйлчлэх ёстой
00

УИХ-ын гишүүн Г.Лувсанжамцаас Оюутолгойн ногдол ашиг болон Ерөнхийлөгчийн хөрөнгө, орлогоо нотлох асуудлаар байр суурийг нь тодрууллаа.
Тэрбээр "Орлогоо нотлох асуудал ард түмнээс сонгогдсон бүх албан тушаалтанд адил үйлчлэх ёстой. Зарим гишүүд ногдол ашгийг бүгдийг нь бэлнээр тараая гэж яриад байна. Тэгвэл төсвөө тэр чигт нь тараая л даа. Төр байгаад ямар хэрэг байгаа юм" гэв.



