ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

Дэлхий дахинд
Darisuren
DarisurenУнших: 1 мин
10
legacy:gadaad hariltsaa/1 (15).jpg

Японд дадлагажигчаар ажиллаж байсан 20 настай иргэн үйлдвэрлэлийн ослын улмаас амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Амиа алдсан иргэний ар гэрт ГХЯ-наас шаардлагатай дэмжлэг, туслалцааг үзүүлж байгаа аж.

Гадаад харилцааны яамнаас өгсөн мэдээллээр, энэ оны эхний 9 сарын байдлаар Монгол Улсын 90 иргэн хилийн чанадад нас барсан гэж бүртгэгдсэний 40 нь өвчний улмаас, найм нь зуурдаар, найм нь амиа хорлосон шалтгаантай байгаа аж.